Зорилго

“Хар Хорин” Худалдааны төвийн захиргаанаас орчны тохижилт, худалдаачдын ажлын байрны нөхцлийг сайжруулах, эрүүл ахуй, ариун цэврийг шаардлагын түвшинд хүргэх зорилгоор шат дараалсан төлөвлөгөөтэй ажлуудыг хийж байна.

“Хар Хорин” Худалдааны төвийн дэд бүтцийг хөгжүүлж 1998 онд ДП барьж ашиглалтанд оруулснаар өөрийн хэрэгцээний эрчим хүчээр хангагдаж, 2002 онд цэвэр усны шугам татаж, хотын бохирын магистрал шугамтай холбогдсон инженерийн шугам сүлжээний ажлыг хийснээр цэвэр усаар хангагдах нөхцлийг бүрдүүлсэн.

Тухайлбал: 1998 онд махны хэсгийн, 1999 онд ногооны хэсгийн, 2000 онд сүү цагаан идээний хэсгийн барилгууд, 2002 онд хүнс, бараа худалдах зориулалт бүхий павилион, 2003 хүнс гоо сайхны бараа худалдах барилга, 2004 онд 2700м^2 талбаатай 100 хүний ажлын байртай барилгыг тус тус барьж ашиглалтанд оруулсан.

Тус худалдааны төв нь 2010 онд орчин үеийн стандартын шаардлагыг хангасан 4 давхар 4600м^2 талбайтай 1.5 тэрбум төгрөг бүхий хүнсний худалдааны төвийг ашиглалтанд оруулж байгаа нь 400 хүний ажлын байрыг шинээр бий болгож цааш цаашдаа бүх салбарын худалдааны салбарыг стандартын шаардлага хангасан битүү барилгажсан худалдааны төв болгохыг зорьж ажиллаж байна.

Мөн Гандантэгчилэн хийдийн бурханч лам Г.Пүрэвбат хамтран ажиллаж буяны үйлсэд Монголын зан заншил, соёл урлаг, хүүхдийн хүмүүжлийн талаарх ном бүтээхэд хувь нэмэр оруулж байна.

Дээрх чиглэлүүдээр бусад дотоодын хувийн хэвшлийн аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Цаашид гадаад дотоод худалдаа үйлдвэрлэлийн салбараа өргөжүүлж, хөгжиж буй улс орныхоо бүтээн байгуулалтанд зохих хувь нэмрээ оруулж байгаагийн хэрээр энэ салбарт улам эрчимтэй  ажиллаж олон улс орны пүүс компаниудтай бизнес саналууд харилцан солилцож идэвхитэй үйл ажиллагаа явуулан хөгжингүй орнуудын орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, дэвшилтэт технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэглэж ашиглах зорилгоор олон орны компани, корпорациудтай санал солилцон, танилцах, харилцан зочлох, төсөл хамтран хэрэгжүлэх талаар зарим нэг улс оронд өөрийн компаны төлөөлөгчийн газрын нээн ажиллуулж эхлээд байна.

Байгууллага нь зах зээл дээрх амжилт ямагт хэрэглэгчийн сэтгэл ханамжаас шалтгаалдаг гэдгийг бүрэн ухамсарлаж хэрэглэгчдийн шинэ үнэ цэнийг нэмэгдүүлж, нийгэмдээ эерэг дүр төрхийг бий болгож, салбартаа онцлох давуу талтай бүтээлч хамт олон байхыг зорино.

 

Үйлдвэрлэл

Худалдаа

Аялал жуулчлал

Үйлчилгээ